1. Чингис хаан гэж хэн бэ?
Чингис хааны жинхэнэ нэрийг Тэмїїжин гэдэг. Чингис хаан бол аугаа их цэргийн жанжин. Тэр бутарсан Монгол улсыг нэгтэгж Ирак Иранаас Хятад хїртэл асар том гїрэн байгуулсан билээ.
2. Монголчууд гэж хэн бэ?
Монголчууд бол нїїдэлчин амьдралтай хїмїїс юм. Чингис хаан Монголыг нэгтгэсний дараа одоо хїртэл Монгол улс байсаар байгаа. Орчин їеийн Монгол улс Орос, Хятад хоёрын дунд байдаг билээ.
.
3. Чингис хаан ямар шашин шїтдэг байсан бэ?
Чингис хаан насан туршид бєє шїтлэгтэй байсан. Будда, лал, христос, несториан шїтлэгтэй єндєр соёлтой ард тїмэнд бєє мєргєлийг тулган хїлээлгэж байгаагїй. Тїїний эрхэнд орсон єєр єєр шїтлэгтэй олон ястан їндэстнийг шашнаар ялгаварлахгїй адил їзэх, хїн бїхэн єєрийн дуртай шашныг чєлєєтэй шїтэх бодлогыг явуулдаг байв.
4. Чингисийн тїїхэнд эзлэх байр?
Чингис хаан 400 жилийн турш хагаран бутарч байсан Монголын олон ханлигийг нэгтгэж "Монголын Эзэнт Гїрэн"-г байгуулсан билээ. Мєн Хятад, Баруун Ази, Монгол, Европыг холбосон олон улсын харилцаа бий болгож, Дорно-Єрнийн соёлын, эдийн засгийн харилцааг єргєжїїлсэн.
5. Монголчууд яаж тийм том гїрнийг байгуулж чадсан бэ?
Тухайн їед олон улс, тїїнчлэн Европын улсууд дотоод їймээн самуунаас болж ихэд сулрасан байв. Тєдєлгїй Чингис хаан гарч ирж олон улсыг зэвсгээр эзэлж авснаас гадна єєрийн ухаан, шудрага зангаар бусад олон жижиг улсуудыг єєртєє татаж нийлїїлсэн юм. Їїнээс гадна Чингис хаан гарамгай жанжин байсан. Харин монголын цэрэг тэр їеийн хамгийн хїчтэй, шилдэг арми байв. Ингэж 13 зууны їед 600 - 700 мянган хїнтэй байсан Монгол улс дэлхийн тїїхэнд хамгийн том эзэнт гїрнийг байгуулсан билээ.
6. Монгол цэргїїд бусад улсын цэргїїдээс юугаараа ялгаатай вэ?
Монгол цэргїїд хатуу чанга сарилга баттайгаас гадна зэвсэг техникийн хувьд бусад орноос илт давамгай байв. Монгол морь бие жижигтэй ч маш тэсвэртэй, холын аян дайнд явахдаа нэг цэрэг 3-5 хєтєлгєє морьтой явдаг байжээ.
7. Чингис хаан яаж хїчээ авч чадсан бэ?
Тэмїїжин залуу насандаа маш их зовлон туулж єнгєрїїлсэн юм. Тэр бутарсан улсаа нэгтгэх гэж аавынх нь найз Тоорилоос тусламж гуйсны дїнд Тоорил тїїнд туслан эд хогшил, адуу мал, ард иргэдийг нь буцаан авчрахад тусалсан билээ. Ван хан Тоорил Чингисээс урван тїїнд ялагдсан юм. Тэмїїжин "Арван гурван хїрээний" байлдаанд оролцон анхны ба сїїлчийн ялагдлаа хїлээсэн боловч тїїний нэр хїнд маш нэмэгдэн тїїний дагаар олон аймгууд, айл єрхїїд орсон юм. Ингэж Тэмїжин хїчээ авч Монгол улсыг нэгтгэсэн юм.
8. Чингисийн зан чанар?
Ер нь хїмїїс Чингис хааныг харгис, зэрлэг, араатан мэт хїн байсан гэж боддог. Гэхдээ їїнийг залруулж їнэн бодитоор нь харах хэрэгтэй юм. Тэмїїжин дайн байлдааныг эр хїнд байх ёстой гэж зїйл боддог байсан. Гэхдээ Тэмїїжин эрїїл ухаантай, шудрага зантай байсан юм.
9. Монголын их гїрэн хэдэн жил оршсон бэ?
Дєчин жилийн дотор дэлхийн их гїрнийг байгуулсан тєдийгїй Чингисийн їр хїїхдїїд Монголын их гїрнийг бараг 2 дахин том болгожээ. Чингисээс хойш Монголын Их гїрэн 150 жил оршин тогтножээ.

 


© All rights reserved.
ThinkQuest
2004